Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
248
О.Цогтгэрэл: Учрал өөртөө итгэлтэй байгаа бол санал хураалт явуулах хэрэгтэй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.

Тэрээр, Чуулганы хуралдааны тов дараалал гараагүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас Л.Гантөмөр, Н.Алтанхуяг дарга нар байр сууриа илэрхийлсэн. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар зохицуулагдана. Энэ хуулийн хүрээнд намын дүрмээр зохицуулагдана. Сонгуулийн ажил хуулийн хугацаатай. 

Харин Ерөнхий сайдын тухайд, түүнд кабинет нь итгэхгүй байна. Өчигдрийн чуулганы ирц гээд олон зүйлийг харахад нам нь итгэхгүй байна. Өөртөө итгэлтэй байна гэж байгаа бол тэр асуудлаа оруулаад итгэл хүлээлгэх асуудлаа шийдүүлчихвэл дараагийн бүх асуудал чинь явна. Тэгэхээр өөртөө итгэлтэй байгаа бол асуудлаа оруулж ирээд санал хураалт явуулж, шийдүүлэх нь хамгийн зөв зүйтэй гарц. 

Шууд дамжуулалт: