Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
31 мин дараа
280
Эмнэлгийн зогсоолоор эхний хоёр цаг үнэгүй үйлчлүүлэх шийд хэрэгжиж чадаж байгаа юу?

Эрүүл мэндийн сайдын захирамжаар улсын эмнэлгүүдийн зогсоолын эхний 2 цагийг төлбөргүй байх журам өнгөрсөн сарын 28нд гарсан. Гэвч бодит байдал дээрээ тус шийдвэр ажил хэрэг болоогүй байна. Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зогсоол 30 минутаас хойш 2 мянган төгрөгийн төлбөр авч байгааг иргэд хэлж байлаа. Харин зогсоолын ажилтнаас нь энэ асуудлын талаар тодруулахад, эхний 30 минут үнэгүй, эмчийн бичгээ үзүүлээд эхний 2 цагийн төлбөрөө хасуулах боломжтой гэлээ.

Иргэн: 30 минутаас хойш 2 мянган төгрөг авч байсан. Сая 1 цаг 11 минут болоход 4 мянган төгрөг авсан.

-Эмчийн бичигтэй бол эхний 2 цагийн төлбөрөөс чөлөөлүүлнэ гэсэн. Энэ талаар та мэдсэн үү?

-Үгүй хэлээгүй. Бид нар хөдөө орон нутгаас ирсэн. Эхний хэдэн өдөр дандаа удаан үзүүлсэн болохоор дандаа 4 мянган төгрөгөөс дээш төлбөр төлсөн. Зогсоолын төлбөр төлсөн баримтууд ч байна.

Иргэн: Өчигдөр эмнэлгийн тусламж авахад төлбөр авч байсан.

-Өчигдөр та хэдэн минут зогссон бэ?

-30-40 минут зогссон байх. Тэгээд 2мянган төгрөг авсан.

Иргэн: Өчигдөр өдөр жоохон зогсоод гарахад 8 мянган төгрөг авсан. Яг хэдэн минут зогссоноо хараагүй ч удаагүй гарсан. Хөдөө орон нутгаас ирж байгаа хүмүүсээс төлбөр авахаар хэцүү л байна.

Зогсоолын ажилтан: Хэрэгжиж байгаа. Бичгээ үзүүлээд гарч байгаа. Зарим иргэдийн хувьд мэдэхгүй эмчийн бичиггүй байна. Бичигтэй бол хөнгөлүүлээд гаргаж байгаа. 30 минут нь үнэгүй, үүнээс хойш 2 мянган төгрөг.

Тус асуудлын талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас тодруулахад, Албажсан байгаа. Байнгын хяналт тавьж байгаа. Ийм тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.

Хэрэв ийм тохиолдол гаргаж байгаа бол тухайн зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа газартай гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авах үүрэг өгсөн. Эхний хоёр цагтаа заавал үнэгүй байх ёстой.

Видео мэдээ үзэх: