Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
448
Б.Пүрэвдорж: Ахмадын тэтгэвэр нэмэгдвэл инфляц нэмэгдэнэ гэсэн буруу ойлголтоо толгойноосоо авч хая

УИХ-ын дарга Б.Пүрэвдоржоос тодрууллаа. 

Тэрээр, Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн 4 суманд ажилласан. Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж, ахмадын тэтгэврийг нэмүүлэх асуудлыг шийдвэрлэхийг хүссэн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ахмадын тэтгэвэр нэмэх, 4-5 хууль батлуулсан хүний хувьд энэ байр суурь дээрээ байгаа. Төсөв, төсвийн тодотгол бүрээр ахмадуудын тэтгэврийг нэмэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. 

Яагаад гэвэл өнгөрсөн 20, 21-р зуунд Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, хөгжлийн суурийг тавихад ахмадууд гайхалтай ажиллаж, хувь нэмрээ оруулсан. Тийм учраас ахмадуудын асуудлыг өнөөгийн төр дандаа шийдэж байх ёстой. 

Төсвийн тодотголоор ахмадуудын тэтгэврийг нэмснээр 2 сарын дараа 0.1-0.2 хувийн инфляцид нөлөөлөхөөр байгаа. Тиймээс ахмадын тэтгэвэр нэмэгдсэнээр инфляц нэмэгдэнэ гэсэн буруу ойлголтоо толгойноосоо авч хаях хэрэгтэй. 

Шууд дамжуулалт: