Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
345
Г.Лхагвадорж: Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль, цэцэрлэг төрөөс 8.3 тэрбум төгрөг авсан

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадоржоос тодрууллаа.

Тэрээр, Ерөнхий сайдын ярианаас 10 аймгийн дулааны цахилгаан станцтай холбоотой асуудалд санхүүжилт хийх гэж байгаа гэж сонссон. БНСУ-ын санхүүжилтээр баригдах гэж байгаад одоо хэрэг нь шүүх дээр явж байгаа. Тиймээс төсөвтэй холбоотой асуудлыг дураараа өөрчлөөд, хүссэнээрээ зарцуулна гэж байж болохгүй зүйл. 

Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуулиудын зардлыг гаргаж ирсэн. Нийтдээ 8.3 тэрбум төгрөг өнгөрсөн хугацаанд олгогдож иржээ. Би төрөөс нэг ч төгрөг авч байгаагүй гэж ярьсан нь худлаа болох нь харагдаж байна. 

АН-ын зүгээс итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирээч ээ, 8.3 тэрбум төгрөгийг ерөнхий сайдын хамаарал бүхий цэцэрлэг, сургуулиуд руу орсон байхад яагаад өнөөдрийг хүртэл хамааралгүй гэх зүйлийг хэлээд байгаа юм бэ. 

Шууд дамжуулалт: