М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
209
С.Амарсайхан: Хууль зүйн салбар ийм түвшинд ортлоо доройтсон гэж төсөөлөөгүй

С.Амарсайхан: 35 хүний бүрэлдэхүүнтэй тусамжийн баг өнөөдөр Турк руу ...

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг өнгөрсөн Лхагва гарагт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрбээр энэ талаар дараах тайлбарыг өглөө.

С.Амарсайхан: Хууль бус бусармаг үйл ажиллагаатай эвлэрээгүйн төлөө хоёр битгий хэл 20 удаа огцорсон ч харамсах зүй алга. Би хууль зүйн салбар ийм түвшинд ортлоо улс орныхоо эрх ашгийг худалдаж, засгийн газар нь ялзарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын барьцаанд орчихсон байна гэж төсөөлөөгүй. Би богино хугацаанд ажилласан ч хар тамхи, хууль бус алт олборлолттой холбоотой асуудал гэх мэт олон ажлуудыг хийсэн. Өнөөдөр намайг чөлөөлж болно. Миний үзэл бодол, үнэт зүйлийг өөрчилж чадахгүй.

Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна. Гэвч бүх шатандаа нуун дарагдуулж ирсэн.

Хүнийг гүтгэж, үндэслэлгүй мэдээлэл хийж болохгүй. Надад дурдаагүй нэрс олон бий. Дараагийн сайдад маш их  дарамт шахалт ирж, гэр бүлээр нь барьцаалах, амь насанд нь заналхийлэх магадлалтай. Тиймээс хэлэх захиас олон бий. Хамтарч дэмжиж ажиллана.

Шууд үзэх: