

Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Ц.Амарсанаагаас тодрууллаа.
Тэрээр, 5-р сарын 15-аас 8-р сарын 28ний хооронд Улаанбаатар хотын хэмжээнд найман удаагийн зогсолт хийж, засварын ажлыг бүрэн 100 хувь хийсэн. 9-р сарын 15аас орон сууц, цэцэрлэг, сургууль, олон нийтийн барилгыг дулаанаар хангасан. Өнөөдрийн байдлаар 99 хувьтай байна.
Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 375 магистрал шугамыг хариуцаж ажилладаг. Үүний 19.2 буюу 61 км шугам нь насжилтын хугацаа дууссан буюу элэгдэлд орсон. Хэзээ ч гэмтэл, саатал гарч болзошгүй байгаа.
Бид өвлийн оргил ачааллыг давах хэмжээний шахалт, туршилт хийсэн. Туршилтаар гарсан гэмтэл саатлыг засуулсан. Өнөөдөр Улаанбаатар хотын дулаан хангамж бол эх үүсвэр тал дээрээ дутагдалтай байгаа. Нийт 13800 гаруй объектыг дулаанаар хангаж байна. Өвөл хүйтэн хэт удаан үргэлжлэхээс хамаарч эрсдэл гардаг.
Шууд дамжуулалт:
