Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
193
Б.Баярбаатар: Л.Энх-Амгалан сайдыг уучлал гуйсан цагт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралд орно

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа. 

Тэрээр, 126 гишүүнийг жагсаалтын тойргийн гэж ялгаварлан гадуурхаж жагсаалтын шунал нь дийлдэхгүй гэж байна. Үүн дээр ёс зүйн хариуцлага хүлээж уучлал гуйх ёстой. Тулгамдаад байгаа асуудлаа ярилцмаар байна. Ирцээ бүрдүүлж чуулганаа хуралдуулж төсөв, цалин, тэтгэврийн асуудлыг ярилцмаар байна. Өнгөрсөн хавар маш амжилттай хуралдаж олон хууль тогтоомжийг баталсан. Үүнийхээ үр дүнг үзмээр байна. 

Хувийн сургуульд төсвийн мөнгө хуваарилсан асуудлыг ярьж байна. Эрдэм Нова гээд сургуулийг судлах ёстой юм байна. Төсвийн 3.6 тэрбумаар нь хувийн сургуульд сурах гэж байгаа хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх гэж байна.

Жинхэнэ түгжил нь хаана байгааг тогтооё. Л.Энх-Амгалан сайдыг уучлал гуйсан цагт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралд орно. 

Шууд дамжуулалт: