Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
166
Д.Ганбат: Үнийн өсөлтийг цалин тэтгэвэр гүйцэхгүй байна

АН-ын бүлгийн дэд дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. 

Тэрээр, УИХ-ын гишүүн ард түмнээсээ сонгогддог. Өмнө нь ард түмэндээ баахан амлалт өгдөг. Өнөөдөр гадаад, дотоод байдал таагүй байна. Би тойргоороо яваад өчигдөр ирлээ. Юмны үнэ өссөн талаар ард иргэд ярьж байна. Тийм учраас энэ талаар арга хэмжээ авахыг хүссэн. 

11-р сарын 1-ээс тэтгэврийг нэмнэ гэж байгаа. Он гараад төрийн албан хаагчид болоод багш, эмч нарын цалин нэмэгдэнэ. Энэ нэмэлтийг бид зохих хэмжээнд нь хийгээд явах ёстой. Яагаад гэвэл инфляц хоёр оронтой тоотой байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 25 хувьтай өссөн байна. Энэ бүхний өсөлтийг цалин тэтгэвэр гүйцэхгүй байна. 

Сонгуулийн өмнө амласан амлалтдаа хүрээч ээ. Тэгэхгүй бие биеэ барьцаалсан. байдалтай байж болохгүй. 

Ардчилсан сэргэлт холбооноос манай гишүүд намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх нь зүйтэй гэх шийдвэрийг гаргасан. Энэ саналыг нь би хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа. 

Шууд дамжуулалт: