

Эрс тэс уур амьсгалтай манай оронд иргэдийн хувцасны хэрэглээ ч улирлын онцлогоо даган өөрчлөгддөг. Хүйтэн сэрүүний улиралд тохирсон хувцас худалдан авахын тулд ойролцоогоор хэдэн төгрөг зарцуулж байна вэ?
Хувцасны үнэ дэлгүүрийн төрөл, бренд, материал, үйлдвэрлэсэн улс болон хямдралтай эсэхээс шалтгаалан харилцан адилгүй байна.
-Нимгэн хүрэм: 80,000-250,000 төгрөг,
-Свитер болон зузаан цамц: 50,000-180,000 төгрөг,
-Нимгэн пальто: 150,000-450,000 төгрөг,
-Куртик: 180,000-600,000 төгрөг,
-Ноосон пальто: 250,000-1,000,000 төгрөг болон түүнээс дээш үнэтэй байна.
-Хүүхдийн нимгэн хүрэм: 50,000-250,000 төгрөг,
-Хүүхдийн гутал: 70,000-350,000 төгрөг,
-Хүүхдийн свитер цамц: 40,000-150,000 төгрөгийн ханштай байна.
Таван ам бүлтэй өрхийн хувьд хүйтний улиралд бэлдэхдээ дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Гадуур хувцас: 100-250 мянга,
-Гутал: 100-200 мянга,
-Дулаан цамц, өмд: 80-180 мянга,
-Малгай, ороолт, бээлий: 30-100 мянга
Дээрх үнийн дунджийг тооцож үзвэл нэг хүний дулаан хувцасны үндсэн хэрэгцээ ойролцоогоор 310-730 мянган төгрөг,
Хэрэв 5 ам бүлтэй айл гэж тооцвол ойролцоогоор 1,550,000-3,650,000 төгрөгийг дулаан хувцас авахад зарцуулж байна.
Иргэдийн хувьд нэг улирал өмсөөд солихоос илүү олон жил хэрэглэх боломжтой чанартай хувцас сонгох нь эдэлгээ сайтай тул эдийн засагт ч хэмнэлтэй байдгийг хэлж байна.
Б.Ариунжаргал
