М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.09.22 11:17
227
Чуулганы ирц бүрдэж, шинэ сайдыг томилж чадах уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн Пүрэв гарагт гишүүдийн ирц 51 хувьд хүрээгүйн улмаас түр хойшилсон. Даваа гарагийн хуралдааны ирц мөн 50 хувьтай байсан тул дөрвөн цаг хүлээсний эцэст УИХ-ын дарга С.Бямбацогт хуралдааныг хойшлуулах болсон юм.

-МАН-ын 68 гишүүнээс 14 гишүүн

-АН-ын 42 гишүүнээс 27 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан тасалжээ.

-"Хүн" намын найман гишүүнээс Б.Мөнхсоёл чөлөөтэй, Т.Доржханд томилолттой, бусад зургаан гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд ирсэн

-ИЗНН-ын дөрвөн гишүүнээс Р.Батбол, С.Замира нар ирсэн, М.Нарантуяа-Нара чөлөөтэй, Б.Батбаатар тасалсан байна.

-Үндэсний эвслийн дөрвөн гишүүн Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, М.Сарнай, А.Ундраа нар  чуулганы нэгдсэн хуралдааныг тасалжээ.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм. Гэвч ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байна.