
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас хувийн сургуулиудад тавигдсан төсвийн маргааны талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хэрэв хувийн сургуулиудад төсвөөс санхүүжилт олгох гэж байсан нь худлаа юм бол зассан мэдээллээ дахиж өгөөгүй. Номын хүрэлцээ, анги танхимын хүртээмж гээд олон асуудал байхад хувийн сургууль 10 гаруй тэрбум хуваарилсан байгааг сөхөж асуусан төдий. Тэгэхэд Засгийн газрыг унагах хуйвалдаан зохион байгууллаа гэж мушгиад байна. Би чуулганы ирцэнд орж ярьсан ч цөөнх болох учраас бусад гишүүдээр кнопын тоо гүйцээд энэ төсөв батлагдчихна.
Тойргийн гишүүд өөрсдийн тойрогт төсөв тавиулахын тулд Засгийн газартай хуйвалдаанд ордгийг илчилсний төлөө жагсаалтын гишүүдийн эрхэд халдаж байна.
УИХ-ын бүх гишүүд эрх тэгш, бүрэн эрхтэй байх ёстой. Жагсаалтын гишүүд тойргийн биш улсын нийтлэг эрх ашгийг ярьж, асуудаг. Тэрний төлөө хэдэн эмэгтэй гишүүдийг хуйвалдаан үүсгэсэн мэт болгож байна. Тойргийн гишүүд тойрогтоо зам тавиулж, дараа нь нэр дэвших бодолтой байдаг. Тэр мөнгийг нь боловсролд зарцуулъя гэдэг саналыг гаргахаар мэдээж таалагдахгүй.
Л.Энх-Амгалан сайд болон Сангийн яам 50 тэрбум төгрөгийнхөө задаргааг тодорхой болгохыг шаардаж байгаа. Энэний төлөө жагсаалтын гишүүд буруудаад байгаад нотлох баримттай тайлбар хийх хэрэгтэй. Энэ бол хууль хяналтын байгууллага ажиллах шаардлагатай асуудал огт биш.
Алдаатай файл байсан бол хүлээн зөвшөөрөөд, залруулахад л болох байсан. Энэ асуудлыг зориуд шийдэхгүйгээр улс төрийн маргаан өрнүүлж байна гэж харж байна.
Шууд үзэх:
