
МАН-ын "хурган дарга" Х.Алтаншагай нь 2016 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна. Мөн тэрбээр Гэрлэх ёслолын ордны захирлын ажлыг хүлээж аваад байгаа юм.
Х.Алтаншагайн Гэрлэх ёслолын ордонд "JCI Grand салбар байгууллагын VIII чуулган"-ыг зохион байгуулсан нь иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Хурим найрын сар эхэлж, залуу хосуудад гэрлэлтээ батлуулах өдөр олдохгүй, өртгийг нь дийлэхгүй байхад төрийн өмчийг зориулалтын бусаар ашиглах нь зөв үү?
Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг болон ажлын туршлагыг танилцуулж байна.



