М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
188
Б.Хурц: Хар тамхины асуудал хэрээс хэтэрсэн нь үнэн

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцаас хар тамхитай холбоотой асуудлыг тодрууллаа. 

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц: Хар тамхины асуудал бол дэндсэн. С.Амарсайхан сайдын ярьж байгаа нь үнэн. Хар тамхи зарж байгаа хүнийг хамгаалж байгаа хуулийн байгууллагууд монголыг ийм байдалд оруулж байна.

Зарж байгаа хүн 10 жилийн ялж авч байгаа бол эд нарыг хаацайлж байгаа хуулийн байгууллагынханд 20 жилийн ял өгөх хэрэгтэй.

Хар тамхины хуулийг эргэж харах шаардлагатай. Тэгээд л Монгол Улс хар тамхигүй болчихно. Миний тооцоогоор 12-18 сарын дотор ангижирч чадна.

АН-ын дарга О.Цогтгэрэл нуугдчихаад гарч ирэхгүй байна. Ажлаа хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй. Үндэсний бодлогын хороонд дандаа компаний төлөөллүүд байдаг болсон. Зөвхөн О.Цогтгэрэлийн компани гэхэд 40-50 хүн байна. Өөрөө МАН-аас 54 тендер авсан гэж УИХ-ын гишүүд надад хэлж байна. Тэгвэл энэ хүн намын дарга хийж болохгүй.

Бичлэг үзэх: