М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
42 мин дараа
181
Хиймэл оюунаар хийсэн бичлэгт хууртаж, залилуулахаас болгоомжил

Иргэд цахим орчин дахь хиймэл оюун ухаанаар хийсэн бичлэгт итгэж, төөрөгдөл үүсэх тохиолдол ажиглагдах боллоо. Тэр тусмаа ахмад настнууд зохиомол бичлэгт хууртаж, залилуулах магадлалтай байна.

Ахмад настан: Би бол хиймэл оюун, жинхэнэ хоёрыг ялгаж мэддэггүй юм. Хүүхдүүд л наадах чинь зохиомол зүйл шүү гэж хэлдэг. Надад бол жинхэнэ хүн шиг л харагддаг. Нэг удаа үзээд ялгаж салгаж чадахгүй юм байна

Иргэн: Хиймэл оюуны бичлэгийг үзэж үнэмшээд, өөрийн үзэл бодлыг бичиж байгаа хүмүүсийг анхаарал болгоомжтой байж, үнэн бодитой эх сурвалжаас мэдээлэл аваасай гэж боддог. Бид нарын үе, бид нараас доош үе бол ялгаж чаддаг. Настай хүмүүсийн хувьд ялгаж танихад хэцүү л байх.

Хиймэл оюун ухаанаар хийлгэсэн бичлэгийг хэрхэн ялгах талаар МУИС-ийн багш, хиймэл оюун судлаач Б.Батдуламаас тодрууллаа.

Хиймэл оюун судлаач Б.Батдулам: Хиймэл оюуны тал дээр хүмүүсийн мэдээлэл хангалтгүй байгаа. Шууд итгэж, залилуулах эрсдэлийг дагуулж байна. хамгийн түрүүнд Мета датагийн AI тэмдэглэгээг харах хэрэгтэй.

Хиймэл оюуныг таних хамгийн энгийн 5 арга бий.

-Нүдний анивчилт хэт жигд байх

-Толгойн хөдөлгөөн, нүдний харц зөрөх

-Амны хөдөлгөөн, дуу авиа зөрөх

-Дууны өнгө хэт нэг хэвийн байх

-Гарын хурууны тоо өөр байх

Сурвалжилга үзэх: