
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэв. Түүнээс улс төрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Санаа бодол нийлээгүй цөөнх болсон хэсгийг намаас хөөж, хууль хяналтын байгууллагаар дарамталж, эрхийг нь зөрчдөг үйл явдлууд болсоор байна. Өнгөрсөн жил Г.Занданшатарыг огцруулахаар албан баланкаа ашиглуулсан П.Сайнзоригт хэрэг үүсгэсэн. Г.Занданшатарыг ерөнхий сайд болонгуут залуу 30 гишүүний гарын үсэгтэйгээр зарчим барих шаардлага оруулж ирсэн Э.Болормаа дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Г.Занданшатарын засгийн газрыг огцруулахаар чуулган удирдсан Х.Булгантуяаг үндсэн хуулийн цэц дээр аваачиж үндсэн хууль зөрчсөн асуудалд оруулсан. Намын даргад өрсөлдөөд ялсан намайг эрүүгийн хуулиар ялтан болгох гээд зүтгэж байсан. Өнөөдөр ч энэ үйл явдал тасалдаагүй байна.
С.Амарсайхан сайдыг болохгүй байгаа зүйлтэй тэмцэхэд өөдөөс нь зохион байгуулалттай үйлдэл хийж байна. Төрийн мөрдөс зүүсэн генерал хүн хэний командаар гарч ирж мэдэгдэл хийх үү гэдгийг бодох хэрэгтэй.
Энийг ойлгож, судлах ёстой этгээдүүд огт харахгүй, өөрсдийн хүслээр шийдвэр гаргаж байгаа нь утгагүй. С.Амарсайхан сайдыг өөрчлөхөөр зорьсон ажлуудад албан тушаалтнууд саад болсоор байсан. Өөрийн болон гэр бүлийнх нь нэр хүндэд хүний ёсноос гадуур халдаж, албан тушаалаас нь огцруулсан.
Л.Энх-Амгалан сайд бялдуучилж гүйж байгаад 3.5 тэрбумыг эксель файлд оруулсан. Эцэст нь хэдэн эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар Ерөнхий сайдыг огцруулах гэж байсан гэх үлгэр зохиож байна.
Шууд үзэх:
