

Эдийн засагч Д.Энх-Очиртой түрээслээд өмчлөх орон сууцны талаар ярилцлаа.
-Тун удахгүй Солонго 1, 2 төслийн түрээслээд өмчлөх сонгон шалгаруулалт болох гэж байна. 200 өрхийг л түрээслээд өмчлөхөд хамруулна, бусад иргэдийг ипотекийн зээлд хамруулна гэх зүйлс яригдсан. Яг зорилтот бүлгийн иргэддээ хүрч чадаж байна уу. Энэ асуудлаар та мэдээлэл өгнө үү
-Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах эрэлт их байгаа. Зорилтот бүлгийн ахмадууд, өрх толгойлсон иргэд, олон хүүхэдтэй гэр бүл, анх удаа байр авах гэж байгаа залуу хосууд байгаа. Банкны, ипотекийн шаардлага хангахгүй байгаа иргэдэд зориулсан төсөл. Түрээсийн тодорхой хувь нь урьдчилгаа руу нь орно. Ингээд 30 хувь нь бүрдэхээр төртэй гэрээ хийж өмчлөх хэлбэр руу шилжүүлээд ипотек руу шилжүүлнэ. Энэ загвар нь нийгэмд их хүлээлттэй байгаа.
Гэтэл салбарын сайд нь 10 гаруй хувь буюу 200 гаруй айлыг л түрээслээд өмчлөхөд хамруулна гэсэн. Үлдсэн 90 хувь нь өөрөө урьдчилгаагаа бүрдүүлээд эсвэл ипотекийн шаардлага хангаад орохоор болж байгаа. Ингээд ипотект хамрагдъя гэхээр мкв-ийнх нь үнэ 4.2-4.6 сая болж байгаа. Одоогийн зах зээлийн үнэ ханштай ойролцоо дүн тавьсан. Гэвч иргэдийн хувьд мвк нь хөнгөлөлттэй 3-3.5 сая байх бол уу гэсэн хүлээлттэй байсан.
Мкв нь 4.2 сая төгрөгийн байр байлаа гэхэд 50мкв-аар бодоход 200 гаруй сая төгрөг болно. Үүний урьдчилгааны 50-60 сая төгрөгийг бүрдүүлж чадах уу. Зорилтот бүлгийн иргэдийн орлого хүрэх үү.
Маш их үнэтэй байна. Түрээслэх хувь нь маш бага хувьтай байгаа. Уг нь түрээслэх хэмжээ нь их байсан бол урьдчилгаа нь бүрдээгүй айл ч шууд байрандаа ороод түрээсээ төлж байгаад 3-5 жилийн дараа өмчлөх хэлбэр руугаа орох боломжтой. Гэтэл хүлээлтээс маш олон зүйл нь доогуур байна.
-Цалин нь 3-3.5. Ямар ч өр зээлгүй байж түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нь нэмэгдэхээр байна
-Төлбөр орлогын харьцаа 45 хувь гэхээр 200 саяын байрыг багадаа л 3 сая төгрөгийн цалинтай хүн авах боломжтой болж байгаа. Гэхдээ ямар ч зээлгүй. 3 сая төгрөгийн цалинтай хүний 1.4 сая нь зээлдээ төлөгдөнө. Энэ шалгуурыг хангаад явах хүмүүс хэд байгаа билээ.
Ямар ч зээлгүй 3 сая төгрөгийн орлоготой ахмад настан хэд билээ. Одоогийн нийгэмд залуу гэр бүл, өрх толгойлсон хүмүүс ямар ч зээлгүй 3 сая төгрөгийн орлоготой байх боломжгүй.
Шууд дамжуулалт үзэх:
