Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
219
Имарт Баянгол салбар шинэ өнгө төрхтэйгөөр шинэчлэгдлээ

Имарт Баянгол салбар шинэчлэгдэн, хэрэглэгчдэд илүү тав тухтай худалдан авалтын орчныг бүрдүүлж байна.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд дэлгүүрийн орчин, бүтээгдэхүүний сонголт, худалдааны бүсүүдийг шинэчилж, өдөр тутмын хэрэгцээнээс эхлээд онцгой, шинэлэг бүтээгдэхүүнийг нэг дороос сонгох боломжийг нэмэгдүүллээ.

Шинэчлэлийн нэг онцлох хэсэг нь WOW SHOP юм. Гэр ахуй, өдөр тутмын хэрэглээ болон өвөрмөц, хөгжилтэй дизайнтай, хэрэгцээтэй атлаа маш хямд үнэтэй олон төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Мөн шинэчлэгдсэн Баянгол салбарын нээлтийг тохиолдуулан 9 сарын 24-с 10 сарын 7-ныг дуустал Хямдралын төв цэг - Баянгол салбар урамшууллын худалдаа эхлэн:

-59,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн 10’000 хэрэглэгчдэд “Имарт эко тор”

-150,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн 5’000 хэрэглэгчдэд “Хүйтнээ хадгалах цүнх” тус тус бэлэглэнэ.

Шинэ өнгө төрх, илүү өргөн сонголт, шинэ худалдааны бүсүүдээр шинэчлэгдсэн Имарт Баянгол салбарт хүрэлцэн ирэхийг урьж байна.