
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: "Засгийн газар цалин, тэтгэврийг нийт 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлье гээд эх үүсвэрээ олоод, төсвийн тодотголоо өргөн барьчихсан. УИХ-ын гишүүд нь ажилдаа ирдэггүй, ирц нь хүрдэггүй, хуралдаж чаддаггүй бүх асуудал нь хойшлоод байдаг.
Удахгүй хүйтрэнэ. Хүн, амьтангүй л өвлийн бэлтгэлээ базаах цаг. Бензиний дараалал ч ихэслээ. Засгийн газраас хүнсний хангамжийг сайжруулъя, түлш шатахууны нөөцөө бэлдье, дулаан, цахилгаан станцуудаа засъя гээд нийт 400 тэрбум төгрөгийн тооцоо хийгээд төсвийн тодотголоо өргөн барьчихаад хүлээгээд байдаг. УИХ-ын гишүүд нь хуралдаа ирэхгүй, төсвийг нь баталж өгөхгүй, бүх асуудал нь хойшлоод. Цаг хугацаа биднийг хүлээхгүй" гэжээ.

