

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Э.Галбадралын “5Z мөрийн хөтөлбөр”-т тусгагдсан “Эрүүл залуу хүн” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөр нь 21 аймаг, 9 дүүргийн залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт үнэ төлбөргүй хамруулахад чиглэх юм.
Хөтөлбөрийн хүрээнд эхний хандивын тоног төхөөрөмжийг өнөөдөр АЗХ-ны удирдлагууд хүлээн авлаа.

Боловсролтой, эрүүл залуу хүн бол Монголын баялаг тул Ардчилсан залуучуудын холбоо боловсрол, эрүүл мэндийн хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийг Мед импорт Монголиа ХХК дэмжиж, БНХАУ-ын тэргүүлэх зэрэглэлийн технологийн дэвшил бүхий SonoScape брэндийн ЭХО аппарат, Genrui брэндийн хавдрын эрт илрүүлгийн төхөөрөмжүүдийг хандивлалаа. Эдгээр үйлдвэрлэгчид дэлхий дахинд эрүүл мэндийн салбарт ашиглаж буй орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглан залуусын эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамруулах зорилготой АЗХ-ны “Эрүүл залуу хүн” хөтөлбөрийг дэмжиж урт хугацаанд хамтран ажиллахаа мөн уулзалтын үеэр илэрхийллээ.

SonoScape компани нь 19 дэх жилдээ эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаа ба хэт авиан оношлогооны 15 төрлийн аппарат үйлдвэрлэдэг БНХАУ-ын тэргүүлэгч компани юм. Genrui bio tech компани нь хавдрын оношлогооны тест, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дагнан дэлхийн олон оронд тоног төхөөрөмж нийлүүлж буй талаар уулзалтын үеэр онцоллоо.

Боловсролтой залуу хүн Эрүүл залуу хүн Ардчилсан залуучуудын холбоо
