

“Дүнжингаравын дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр хуульч О.Батхүүгээс тодрууллаа.
Тэрээр, Ослын улмаас 207 байр шатаж, 7 хүний амь нас эрсэдсэн. Өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг болох тов гарсан байна. Миний хувьд өмгөөлөгч хийхгүй төрийн байгууллагад ажиллаж байгаа учир ажиглагчаар оролцож байгаа.
Хэргийн оролцогч маш тодорхой. Патрол болон газ тээвэрлэж явсан машин байсан. Хэрэг шийдэгдэхгүй маш их удаж байна. Удах тусам түрээсийн зардал, амьдралын чанар унаж байна.
Энэ осол аваар гарсан үндсэн шалтгааныг тогтоох ёстой. Тэнд хэн гэж хүн явж байсан. Мөн ажлын бус цагаар албаны унаатай явж байсан. Яг ажлаа хийгээд явж байсан уу хувиараа явж байсан уу. Осол гарахад ямар хэмжээнд нөлөөлсөн гэдгийг нь тогтоох ёстой. Шүүх хуралд оролцож байгаа хүмүүс газ тээвэрлэж явсан машины жолооч л шүүх хуралд ирсэн бусад хүмүүс нь ирэхгүй, харагдахгүй байна гэх мэдээллийг өгсөн.
Шууд дамжуулалт:
