Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
5 цагийн дараа
251
Дүнжингарав дэлбэрэлтийн хохирогч: Хэрэг хурдан шийдэгдээсэй л гэж хүсэж байна

Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж байна. Энэ үеэр 207-р байрны оршин суугчаас тодрууллаа.

Тэрээр, 207-р байрны 63 айлын оршин суугчид бүгд түрээсийн байранд амьдарч байна. Энэ хэрэг гараад бараг 3 дахь жил нь болох гэж байна. Дэлбэрэлтэд өртсөн байрыг нураагаад одоо шинээр баригдаж байгаа. Улсаас зардлыг нь гаргаж бариад бидэнд түрээсийн байрны мөнгө олгож байгаа. Буруутай этгээд тогтоогдсоны дараа улс мөнгөө буцаан авна. 

Амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон олон хүн байгаа. Эдгээр хохирлыг маань үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй л гэж хүсэж байна. Хэрэг хурдан шийдэгдээсэй. Түрээсийн байраар амьдрах хэцүү байгаа. 

Шууд дамжуулалт: