М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.09.28 11:29
325
УИХ тарахад хэн хожиж, хэн хохирох вэ?

УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрөөд явж байна. Чуулганы ирц бүрдэхгүйн улмаас ирэх оны төсвийг хэлэлцэх хугацаа тулсан ч өмнөх оны төвсийн тодотголоо ч батлаагүй байгаа юм. Үүний улмаас гишүүдийн дотоод зөрчил улам нэмэгдэж, УИХ-ыг тараах санал хэд хэдэн гишүүнээс гараад амжлаа.

УИХ тарна гэдэг нь хосууд маргалдаад шууд салчихдаг шиг энгийн, сэтгэл хөдлөлөөр шийддэг асуудал биш.

УИХ тарах асуудлыг улс төрийн “гарц” мэтээр хөндөхөөс илүүтэй, яагаад эв нэгдэл алдагдав, яаж сэргээх вэ гэдэгт анхаарах нь бодлогын хувьд илүү хариуцлагатай хандлага юм. Үндсэн хуульд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал болгосон бол УИХ тарна гэж заасан байдаг.

УИХ тарахад хэн хожиж, хэн хохирох вэ?

УИХ тарснаар улс төрийн тоглогчдод өөрсдийн давуу байдлыг бий болгох шинэ боломж үүсэх ашигтай тал байж болох юм. Гэвч үнэн хэрэгтээ УИХ тарахад Монгол Улс л эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал, олон улс дахь нэр хүндээрээ хохирно. Сүүлийн жилүүдэд Монголын улс төрд Засгийн газар богино хугацаанд солигдох, парламент доторх фракцын зөрчил нэмэгдэх хандлага ажиглагдсан. Шинжээчид ийм нөхцөл байдал нь:

-бодлогын залгамж чанарыг алдагдуулах

-урт хугацааны реформ саатах

-гадаадын хөрөнгө оруулалтыг эргэлзээнд оруулах эрсдэлтэй гэж үздэг.

Мөн УИХ тарсан тохиолдолд ээлжит бус сонгуулийн зардал улсын төсвөөс гарна.

Төсвийн алдагдалтай энэ үед улсын төсвөөс нэмэлт зардал гарах нь эдийн засгийн хувьд асар том алдагдал болно. Согуулийн зохион байгуулалтын бүх процесс дахин эхэлж, төрийн байгууллагуудын анхаарал бодлогоос “сонгууль руу” шилжинэ гэсэн үг.

Монгол Улс уул уурхайн экспортод тулгуурласан эдийн засагтай. Гэтэл улс төрийн тогтворгүй байдлын улмаас хөрөнгө оруулагчдыг хүлээлтийн горимд оруулж, урт хугацааны гэрээ, төсөл хойшлогдох гэх мэт олон эрсдэлтэй.