

Улс төрийн нөхцөл байдал, УИХ-ын дотоод зөрчлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: "УИХ ажлаа хийж байгаа нь л энэ. Олон намын төлөөлөлтэй парламент өөрсдийн байр суурийг хамгаална. Эрх баригчдын удирдсан симфони хөгжим шиг ажилладаг бол УИХ байх утга учиргүй.
Монгол Ардын Нам УИХ-ыг намынхаа хурал шиг бодоод байна. Намын дарга нэг үг хэлэнгүүт бүгд дэмжиж, гараа өргөнө гэж андуураад байх шиг байна. УИХ-д өргөн барьсан төсвийн тодотгол зарим талаараа хууль зөрчиж, тэрийгээ баллуурдах гэж оролдсон байсан. УИХ эдгээрт хяналт тавьж, нягталж байгаа.
Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголд гурван асуудал байна.
Нэгдүгээрт, УИХ-аас батлаагүй чиглэлээр их хэмжээний төсвийг захиран зарцуулсан. Энийгээ төсвийн тодотголоор хаацайлах гэж оролдож байна. Хоёрдугаарт, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн төсөв өргөн барьсан. Тэгээд хуулийг өөрчлөх төсөл өргөн барьж байна. Гуравдугаарт, өнөөдөр улс орны хүндрэлтэй асуудлыг шийдэж чадахгүй, эдийн засгийн буруу бодлого хэрэгжүүлсэн гэдгээ дүгнэхгүй байна"
Шууд үзэх:
