

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна. Сонсголд оролцож буй малчдын төлөөллөөс байр суурийг тодрууллаа.
Дорноговь аймгийн Айраг сумын Малчин М.Бямбаахүү: Хөдөө аж ахуйн салбараас миний хувьд санхүүжилт авч үзээгүй. Маш их хөрөнгө энэ салбар луу урсаж байдгийг мэдэж авлаа. Гэвч бодит нөхцөл байдал дээр малчин бидэнд мэдэгдэж байгаа зүйл алга. Миний таньж мэддэг малчид төсөл аваад, ажил хэрэгжүүлээд байна гэж сонсоогүй. Мөнгө чинь мэдээллээ дагаад урсаад байна. Мэдээллээр хангаагүй юм чинь малчдад санхүүжилт очихгүй шүү дээ.
Төсөл ажил хэрэг биш мөнгө идэх хэрэгсэл болж байна. Ажил хийдэг малчдад биш мэдээлэлд ойр, хүн зардаг хүмүүст л очоод байгаа учраас төсөл өөр тийшээ явах нь ойлгомжтой.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн сонгуулийн өмнө гэнэт хэрэгжсэн учраас хувьдаа хардлага төрөөд хамрагдаагүй. Хөрсөн дээрээ хүрдэггүй л болохоос хөрөнгө мөнгө байхгүй биш байдаг юм байна.
Шууд үзэх:
