

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна. Сонсголд оролцож буй тариаланчдын төлөөллөөс байр суурийг тодрууллаа.
Агрономич Б.Ундрах: Сүүлийн 10 жилийн хугацаанд дотоодын нийт төмсний хэрэгцээг дотооддоо бүрэн хангаж чадсан. Тэгвэл яагаад ижил төрлийн бүтээгдэхүүний Хятад улсаас хүнсэнд зориулж орж ирж байгаа вэ. Монголын төмсний үийг үржүүлэгч аж ахуй байхад түүнээсээ хямд үнээр шууд худалдан авалт хийлгүй ОХУ-аас өндөр үнэтэй төмсний үр авч байна.
Дотооддоо төмсний илүүдэл үүсээд байж байхад ижил нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаднаас авах шаардлагагүй шүү дээ.
Жаргалантын шар төмс маань илүүдэлтэй байх үед ч гаднаас ижил бүтээгдэхүүн оруулж ирж байсан. Өнөөдөр тариаланч хотод ирээд төмсөө нийлүүлэх үнэ килограмм нь 1000 төгрөг. Энэ бол дизель түлш литр нь 2500 төгрөг орчим байсан үеийн үнэ. Тэгэхэд өнөөдөр хөдөө орон нутагт дизель түлш 5200-5400 төгрөгийн үнэтэй байна.
Өнөөдрийн сонсгол өр зээлтэй голцуу холбоотой. Манай байгууллагын хувьд төрөөс зээл тусламж авсан түүх байхгүй. Хамгийн чухал нь дотоодын зах зээлээ хамгаалах явдал юм. Хэрэв бид тохирсон үнээр хүнсээ худалдах боломжтой бол олон зээл тусламж аваад байх шаардлага үүсэхгүй шүү дээ.
Шууд үзэх:
