
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна.
Сонсголоор 2008 оноос хойш ХХААХҮ-ийн салбарт зарцуулсан санхүүжилтийн үр дүнг хэлэлцэх юм.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн М.Мандхай: Сүүлийн 18 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд урамшуулал хэлбэрээр 538 тэрбум, дэмжлэгээр 1.1 их наяд төгрөг, 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон ч
салбарын ажилчдын тоо 31 мянгаар буурч, салбарын бүтээмж улсын дундажтай харьцуулбал 2 дахин бага, салбарын импортын хамаарал 5.6 дахин өссөн байна.
18 жилийн хугацаанд нийт 1.1 их наядын санхүүжилт олгосны үр дүн юу байх ёстой вэ? Өнөөдрийн сонсголоор энийг танилцуулах ёстой байсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үр дүнгээ танилцуулж чадсангүй. Дэмжлэгийн гол зорилго нь малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх байсан. Гэтэл салбарын ажиллах хүч 31 мянгаар буурч, импортын хамаарал улам нэмэгдсэн байна. Яам хангалтгүй мэдээлэл танилцууллаа. Бид нар 18 жилийн гүйцэтгэлийг ярих ёстой байсан.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ямар нэгэн нуух зүйл байхгүй. Зээлийн хүртээмж бол харьцангуй ойлголт. Монгол Улсын хэмжээнд 300 гаруй мянган малчин, 1500 гаруй газар тариалангийн аж ахуйн нэгж бий. Хөнгөлөлттэй зээлийг олгох механизмыг илүү хөрсөн дээр нь буулгаж, хүртээмжтэй болгох хэрэгтэй. Зээл зохих эзэндээ хүрч байгаа эсэхийг хянадаг тогтолцоо чухал байна.
Шууд үзэх:
