

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бейсенгээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Хөдөө аж ахуйн салбар дотооддоо хүнсний ногоо, махаа хангах боломж бүрдсэн байна. Жишээлбэл, 2008 оноос хойш урамшуулал 538 тэрбум, дэмжлэг 1.1 их наяд, хөнгөлөлттэй зээл 4.4 их наяд, зээлийн хүүгийн татаас 603 тэрбум төгрөг олгочихсон байна. Гэтэл том том компаниуд аваад тариалачид, малчид зээл авч чадахгүй байна. Урд хөршөөс хямд үнэтэй хүнсний ногоо орж ирдгийн улмаас тариаланчид хүнсний ногоогоо борлуулж чадахгүй нөхцөл байдал үүсдэг.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд хөдөө аж ахуйн зургаан сайд солигдлоо.
Зээл, тусламж зохих эзэндээ хүрч байгаа эсэхийг сонсголоор хэлэлцэж шийдэх хэрэгтэй. Эдгээрийн авсан компаниудыг ил болгохоор шинжээчид ажиллаж байгаа. Сонсголд ажиллаж байгаа шинжээчдийг дарамталж байгаа тохиолдол гарч байна.
Шууд үзэх:
