Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2026.09.29 08:48
199
Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

09-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч хонож байгаа тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3...-2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +13...+18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0...+2 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: -3 градус хүйтэн, харьцангуй чийг 93 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.