М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.09.29 10:57
285
Г.Ганбаатар: Нэг компани зургаан удаагийн үйлдлээр 68 тэрбум төгрөг авсан байна

09:00 цагт эхлэх ёстой Ерөнхий хяналтын сонсголын ирц бүрдээгүйн улмаас 10:40 цагийн байдлаар эхлээгүй байна. Энэхүү сонсголоор хөдөө аж ахуйн салбарт 18 жилийн хугацаанд олгосон 4.4 их наяд төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар хэлэлцэх ёстой юм.

Гэвч Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 29 гишүүнээс 12 нь ирцээ бүртгүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Энэ сонсгол хаврын чуулганаар батлагдаж, гурван сар орчим бэлтгэл ажлыг хангасан. Өчигдрийн сонсголоор хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгосон дэмжлэгийг хэлэлцлээ. 18 жилийн хугацаанд нийт 6 их наяд орчим төгрөгийг голчлон газар тариалангийн салбарт олгосон байна. Дэмжлэгийг зарим компани, ААН-үүд эргэн төлөхгүй зээл гэж ойлгосон юм шиг байна.

Өнөөдөр 6 их наядаас 4.4 их наядын хөнгөлөлттэй зээлийг хэлэлцэх ёстой байсан. Гэвч одоогийн байдлаар гишүүдийн ирц бүрдээгүй байна.

Нэг л компани зургаан удаагийн үйлдлээр 68 тэрбум төгрөг авсан байна.

Энэ мэтчилэн асуудал бий. Тиймээс эрх баригч намынхан зориудаар ирцийг бүрдүүлэхгүй, булхайгаа дэлгэхээс айж байх шиг байна. Өчигдрийн сонсголоор шаардлагатай мэдээллийн 63 хувийг өгөөгүй гэдэг нь нэгдүгээрт холбогдох яамд мэдээллээ бүрэн өгөхгүй байна. Хоёрдугаарт монгол төрийн залгамж халаа байхгүй болсон нь харагдаж байна.

Шууд үзэх: