М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.09.29 11:31
303
Л.Мөнхбаясгалан: Булхайгаа дэлгэхээс айж ирцийн “бойкот” хийж байна

Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас Ерөнхий хяналтын сонсгол үргэлжлэх боломжгүй боллоо.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Ерөнхий хяналтын сонсголын ирцийг өглөө 07:30 цагаас бүртгэж эхэлсэн. Гурван цаг хүлээсэн боловч ирц бүрдсэнгүй. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд байдаг Ардчилсан намын гишүүд бүгд ирцэндээ ороод хүлээж байна. Татвар төлөгчдийн мөнгийг зээл, тусламж нэрийдлээр булхай луйвартай, үрэн таран хийсэнг нь ярих гэхээр ирэхгүй байна.

Өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өөрийгөө магтах хүмүүсийг зохион байгуулалттайгаар оруулсан. Өмнөх сайд нарынхаа булхайг ярих гэхээр өмөөрөөд малчидтай хүртэл хэрэлдээд байсан.

3 орчим их наядын төлөгдөөгүй зээл байна. Гэтэл ирэх оны төсөв дээр 280 тэрбум төгрөгийг дахиад төрөөс авна гээд ороод ирж байна. өнөөдөр сайд нь ч байхгүй. Тэгэхээр энийг бол “бойкот” гэж харж байна.

Авахаар хүсэлт гаргасан мэдээллийн 63 хувийг өгөөгүй. Хамгийн ноцтой нь компани хоорондын гэрээ, сайдын тушаал байхгүй байна. 2023,2024,2025 онд ажиллаж байсан сайд нартай хариуцлага тооцохоор дүн мэдээ харагдаж байна. Зээлээ төлөөгүй ААН-үүдийн нэрсийг шаардлагатай бол зарлана. Хөдөө аж ахуйн салбарт бугшсан идээ бээрийг шахаж гаргах гэхээр ирцийн “бойкот” хийж байна.

Шууд үзэх: