М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.09.29 11:45
310
Цэргийн ангиудад 1600 гаруй хяналтын камерыг суурилуулжээ

"Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье" цогц реформыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Ж.Болдбаатар: Хүний эрхийн үндэсний комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу камер байршуулах боломжгүй цэгүүдэд аюулгүйн товчлуур байрлууллаа. Жишээлбэл бие засах газар, усанд орох газар гэх мэт.  

Хугацаат цэргийн алба хаагчид ажил үүргээс бусад үед халдлагад өртөх тохиолдол гардаг. Цэргүүдтэй ажиллаж буй офицер, ахлагч нар гар утсаараа байршлыг нь хянах боломжтой боллоо. Мөн офицер, ахлагч нараас сэтгэл зүйн сорилыг авч цэргүүдтэй ажиллах эсэхийг тогтоож байна.

Хугацаат цэргийн албан хаагчдыг мэргэжлийн сургалтын төвд хичээллүүлж боловсрол олгож байна.

Цэргийн анги байгууллагууд 18 хэмээс дээш дулаан байх ёстой шаардлагадаа хүрэхгүй, хүйтэн байдаг байсан. Халаалтыг сайжруулж, ангиуд 20 хэмээс дээш дулаан байдаг боллоо.

Шууд үзэх: