М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.09.29 12:23
269
С.Бямбацогт: Монгол Улсын парламент дэлхийн хамгийн шилдэг нээлттэй цахим хуудастай боллоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт "Нээлттэй парламент" цахим платформын шинэчлэлийг танилцууллаа.

С.Бямбацогт: "Өмнө нь иргэд төрийн ордонд орж, гишүүдтэй уулзах гэж маш их хүнд сурталтай тулгардаг байсан. Одоо ордны хажуу талын парламентын нээлттэй танхимд чөлөөтэй уулзах боломжтой болж байна. Мөн И-Монголиа системд “УИХ таныг сонсож байна” цэс байрлуулснаар иргэдээс санал, шийдлийг авч байгаа. 700 гаруй санал дотор хамгийн олон давтагдсан нь зээлийн хар жагсаалтай тухай байсан. Үүнтэй холбоотой ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд удахгүй сайн мэдээ дуулгана.

Цахим хуудсанд УИХ-ын гишүүдийн мэдээлэл, ирц, санал хураалтанд яаж оролцсон, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг мэдээллийг нээлттэй байршуулсан. Мөн УИХ-ын чуулган, байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдааны товууд бий. Цаашлаад Хуулийн хэлэлцүүлгийн бүх үе шатыг хянаж, асуулгад оролцох боломжтой” гэлээ.

Цахим холбоос: Монгол Улсын Их Хурал

Шууд үзэх: