М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.09.29 12:51
274
М.Мандхай: ХАА-н салбарын асуудлыг нээлттэй ярья гэсэн ч эрх ашгийн өмнө хүчин мөхсөдлөө

Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгосон санхүүжилтийн Ерөнхий хяналтын сонсгол үргэлжлэх боломжгүй боллоо. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай: ХХААХҮ-ийн салбарт сүүлийн 18 жилийн дотор улсаас зарцуулсан төсвийн хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх үүднээс ерөнхий хяналтын сонсголыг зарласан. Өчигдөр төрийн дэмжлэг болон урамшууллын талаар мэдээлэл хүргэсэн. Өнөөдөр зээлийн хүүгийн татаасны талаар сонсгол үргэлжлэх байсан.

Ажлын хэсэг, хөндлөнгийн шинжээчид 157 хоног ажилласан боловч том эрх ашгийн өмнө хүчин мөхсөдлөө.

Нэг регистртэй хоёр өөр компанийн нэршлээр зээл авах, зээлийн зориулалтын дагуу ашиглаагүй, хадгаламждаа зээлийг байршуулаад бэлнээр авсан гэх мэт олон зөрчлүүд илэрсэн. Энийг улс төржилгүй, ард түмнийхээ өмнө ярья гэсэн боловч ирц бүрдсэнгүй. Гэвч бид ингээд зогсохгүй. Ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн хэлэлцэж чадаагүй 4.4 их наяд төгрөгийг хэдэн компани юунд зарцуулсныг хянан шалгах түр хороо байгуулна.

Шууд үзэх: