
Нийслэлийн шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, хэсэг намжиж байсан шатахууны хомсдол эргэн нүүрлээд байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас иргэдийг шатахуунаа хэмнэлттэй, зүй зохистой хэрэглэхийг уриалав. Хэдэн цаг дугаарлаж авсан, үнэтэй шатахуунаа гамгүй хэрэглэх хүн бий гэж үү?
АҮЭБЯ-ны Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр: Одоогийн байдлаар агуулахад нөөц бүрдүүлж чадахгүй, импортоор орж ирсэн шатахууныг шууд түгээлтэд гаргаж байна. Дэлхий дахинд дутагдалтай байгаа үед хэрэглээндээ таарсан байдлаар шатахууны авч, зүй зохистой хэрэглээрэй гэж уриалж байна.
Аравдугаар сард хэрэглээнд тохирсон бүтээгдэхүүн орж ирнэ. Шатахуун тасрахгүй.
Улсын хэмжээнд Есдүгээр сарын 29-ний байдлаар
-АИ-92 автобензин 10 хоног
-АИ-95 автобензин 14 хоног
-Дизель түлш 21 хоног
-Онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна.
