
2026 оны намрын ээлжит чуулган эхлээд гурван удаа хуралдсан боловч Х.Баттулга гишүүн одоогоор нэг ч удаа суугаагүй байна. Ирцийн тайлбар дээр “гадаад томилолттой” гэж мэдээлжээ. Түүний чуулганы үеэр гадаадад тоглолт үзэж байгаа зураг олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа юм. “Айчи-Нагояа-2026” ХХ Азийн наадмын Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар ажиллажээ.
126 гишүүнтэй парламент байгуулагдсанаас хойших УИХ-ын гишүүн Х.Баттулгын ирц 22.8 хувьтай байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулга жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Одоо хуралдаа сууна аа. Ээж байнга загнаад байгаа" гэж хэлж байв. Гэвч түүний хуралдааны ирц хамгийн муу үзүүлэлттэй хэвээр байна. Түүний чуулганд суусан тоог дараах байдлаар үзүүлэв.
2025 оны намрын ээлжит чуулган: 8/36
2025 оны хаврын ээлжит чуулган: 14/35
2026 оны ээлжит бус чуулган: 0/2
2026 оны намрын ээлжит чуулган: 0/3
