М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
172
ОХУ-д шатахууны үнэ ямар байна вэ?

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням зургаадугаар сард “АИ-92 шатахууныг бид ОХУ-ын дотоодын үнээс хоёр дахин хямд үнээр авч байгаа. Энэ нь Засгийн газрын хийсэн гэрээ, хэлэлцээрийн үр дүн юм” гэж мэдээлж байв.

Гэвч одоо “Шатахууны үнэ дээр тохиролцох боломжгүй. Олдсон газраас нь авч байна” гэх болжээ. Тэгвэл ОХУ-д шатахууны үнэ ямар байна вэ?

Есдүгээр сарын 29-нд ОХУ-ын “Роснефть” шатахуун түгээх станцад:

-АИ-92 шатахуун 2790 төгрөг,

-АИ-95 шатахуун 2940 төгрөг

-Дизель түлш 3650 төгрөгийн үнэтэй байна.

Монгол Улсын “Шунхлай” шатахуун түгээх станцад:

-АИ-92 шатахуун 3040 төгрөг,

-АИ-95 шатахуун 5180 төгрөг,

- Дизель түлш 4750 төгрөгийн үнэтэй байна.

Мөн “шагийн” буюу хувь хүмүүсийн худалдаалж буй шатахууны үнэ 7000-8000 төгрөгт хүрчээ.

Долоодугаар сард АИ-92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр, наймдугаар сард 200 төгрөгөөр нэмэгдсээр өнөөдрийн үнэд хүрсэн юм.