Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
195
Г.Дамдинням сайдын орлого 1 тэрбумаас 281 сая болж буурчээ

Өнөөдөр талбай дээр шатахууны үнэ, хомсдолд туйлдсан иргэдийн төлөөлөл үзэл бодлоо илэрхийлэн жагслаа. Харин АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням та ард иргэдийнхээ төлөө өнөөг хүртэл ямар ажил хийв?

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням 2020 онд УИХ-ын гишүүн болж байсан бол өдгөө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж байгаа юм.

Тэрээр өөрийн орлогоо 2021 онд 43 сая, 2023 онд 61 сая, 2024 онд 1 тэрбум 146 сая гэж мэдүүлж байсан бол 2025 онд 281 сая гэж мэдүүлжээ. Харин түүний гэр бүлийн орлого 2021 онд 733 сая, 2022 онд 1 тэрбум 150 сая байсан бол 2023 онд 100 сая төгрөг болж буурснаас хойш ахин мэдүүлээгүй байна. Магадгүй гэр бүлийн орлогогүй болсон бололтой.

Тэрээр 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх амины 1 орон сууцтай. 2025 онд 235 сая төгрөгийн хөрөнгө борлуулсан гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Мөн 2024 онд 299 сая төгрөгийн үнэ бүхий  Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Criuser 300-тай гэж мэдүүлж байсан бол өнгөрсөн онд нэр дээрээ машин бүртгүүлээгүй байна. 

Үргэлжлүүлэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан мэдээллийг хүргэвэл:

Үнэт эдлэл, урлаг, түүх соёлын үнэт зүйл: 595 сая төгрөг

Дотоодын хадгаламж: 117 сая төгрөг

Гадаад улсын банк санхүүгийн байгууллага дахь хадгаламж: 2021 онд 185 сая байсан бол 2025 онд 41 сая төгрөг болж буурчээ.

Авлага: 1 тэрбум 881 сая төгрөг