

Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас оюутны тэтгэлгийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Багш мэргэжлээр сурч байгаа оюутны төлбөрийг 100 хувь хариуцах шийд гарсан. Гэтэл биеийн тамир болон нийгмийн ухааны багш нарын хэрэгцээ хангагдчихсан. Харин байгалийн ухаан, бага ангийн багшийн хомсдол байсаар байгаа. Төрөөс зарлагдсан тэтгэлэг ямар хугацаанд эхлээд дуусаж байхыг зөв шийдэх хэрэгтэй. Бидэнд гашуун түүх бий.
2012 онд ЭЕШ-ээр өндөр оноо авсан хүүхдийг багшаар сурвал төр даана гэх шийд гарсан. Энэ үед 5 мянган хүүхэд сурсан. Тэгээд яг судлаад үзэхээр 2.500 нь багшаа хийхгүй алга болчихсон. Тиймээс төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг тодорхой хугацаанд эхлүүлж, дуусгадаг болгоно.
Тасралтгүй үргэлжлээд байвал БЗС дээр маш их ачаалал ирж байгаа. Тиймээс БЗС боловсролын хөгжлийн сан болгож цэгцэлнэ. Өнөөдөр оюутнуудын асуудал байгаа юм байна. Гэхдээ эхлээд төсвийн тодотголоо баталмаар байна.
Шууд дамжуулалт:
