

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Засгийн газар мэдээ, мэдээллээ хэр нээлттэй өгч байгаа, хөгжлийн бодлогоо хэр ярьж байгаа талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын төрийн бодлого ямар байх юм бэ? Бид төсвөө тэлээд л байдаг. Айлаар ярих юм бол цалин нь орж ирвэл шууд шоуддаг ч юм уу. Маргааш яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Төрийн байгууллагыг цомхон болгоод оновчтой болгож, урсгал зардлаа багасгах судалгаа хийж байгаа юу? Олсон мөнгөө үрээд дуусгах уу гэдэг асуултыг тавьтал уурлаад гараад явлаа.
Төсвийн материал гээд 600 гаруй хуудас зүйл тарааж байгаа. Гэхдээ цаашдаа ийм бодлогын хувилбар байна гэх мэт бодлогын мэтгэлцээн байх хэрэгтэй. Улс төрчид ийм судалгааг хийх хэрэгтэй. Олон нийт мэдэх эрхтэй. Иргэдийн бухимдах нь ойлгомжтой. Гэхдээ юунд бухимдаж байгааг ойлгож байгаа юу? Хойд хөрш дайнтай байна. Долоо хоног бүр газрын тосны үйлдвэр, хадгалдаг саваа бөмбөгдүүлчихлээ гэж байна. Манайд нийлүүлэх боломжгүй гэдгийг Монголчууд ухаантай учраас ойлгож байна. Харин салбарын хүмүүс нь 2024 онд хэдийг авдаг байсан, сүүлийн зургаан сард ийм хэмжээний түлш авлаа, гэхдээ хамтдаа даваад гаръя гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэтэл шууд тэгш, сондгойгоор өгнө эсвэл 50 мянгад л өгнө гэх мэт шийдвэрийг гаргаад байна. Энэ өөрөө тодорхойгүй байдлыг үүсгээд байгаа учир иргэд үүн дээр бухимдаад байна. Манайхан хэлбэл уг нь ойлгоно шүү дээ.
Энэ удаагийн 126 гишүүнтэй парламент бодлогын мэтгэлцээн өрнүүлэх гээд асуулт тавих тал руу чиглэж байгаа учир цаашдаа улам жигдэрч, олон нийт олон хувилбарууд байгаа юм байна, алийг нь сонговол зөв юм бэ гэдэг дээр соён гэгээрүүлэх үйл ажиллагааг байнгын хорооны шууд дамжуулалтаас ахар боломжтой гэж бодож байна. Зарим гишүүд Улсын Их Хурал тар гэсэн зүйлийг ярьж байна. Тэр хүмүүс дуртайдаа гишүүн болсон байж компаниар яривал нэг газар ажиллаад хоёр жил болсноо “би гарлаа” гэдэгтэй адилхан логикгүй зүйл гэж бодож байна.”
