Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
623
С.Зориг агсны хэргээр ял эдэлж байсан Т.Чимгээд Хотын дарга асан Х.Нямбаатар хоёр өрөө орон сууц өгчээ

28 жилийн өмнө буюу 1998 оны 10-р сарын 02-ны өдөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Харин түүнийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг яллагдагчаар татан, гэм буруутайд тооцож 2017 оны 8-р сарын 4-нд анхан шатны шүүхээс тус бүр 20 жилийн хорих ял оноосон байдаг. Гэхдээ тус хэргийг одоогоос 3 жилийн өмнө прокуророос хэрэгсэхгүй болгосон юм.

Ингэснээр Т.Чимгээ нөхөн төлбөртөө 48 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн. Харин өнгөрсөн онд Т.Чимгээд Улаанбаатар хотын дарга асан Х.Нямбаатар нөөц хөрөнгөнөөсөө хоёр өрөө орон сууц олгожээ.

Тодруулбал, Тус захирамжид СХД-ийн 8-р хороонд байрлах Баянхошуу 20 айлын орон сууцанд 39.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц олгосугай. Мөн үнийн дүн болох 128 сая төгрөгийн Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг зөвшөөрсүгэй гэжээ.

Ийнхүү жил бүр С.Зориг агсны амиа алдсан эл өдөр хөшөөнд нь цэцэг өргөж, сүржин мэдээлэл хийдэг ч түүний амь насыг хөнөөсөн этгээд өдгөө ч олдоогүй. Улс төрчдийн улс төржилтийн сэдэв болсоор буй нь харамсалтай.