Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
190
Б.Бейсэн: Айлын хот руу орж ирсэн баавгайг хүлж аюулгүй болгосон

УИХ-ын гишүүн Б.Бейснээс тодрууллаа. 

Тэрээр, Өнгөрсөн шөнө баавгай орж ирсэн асуудлаар мэдээлэл авсан. Тус сумын төлөөлөгч залгасан. Уржигдар баавгай айлын мад идсэн байна. Тэгээд хот руу нь дайрсан талаар мэдээлэл авсан. Сумаасаа 2 км-ын зайтай айлын гэрийн гадна талын бүрээсийг урсан байсан. Өчигдөр шөнө сумын төлөөлөгч, байгаль орчны хамгаалагч нар, цагдаатай нийлж баавгайг уургалж барьж авсан. Тус баавгай ОХУ-аас орж ирсэн байж болзошгүй байгаа. Өчигдөр шөнө уургалж бариад 4 мөчийг нь хүлээд, одоогийн байдлаар засаг даргын хашаанд хүлээтэй байгаа. 

Энэ асуудалд онцгой анхаарахгүй бол хүн идэхээр аюултай байна. 

Шууд дамжуулалт: