

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, Манай улс нэг сардаа 75 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. 9 сард 62 мянган тонн АИ-92 шатахуун оруулж ирсэн. Орж ирэх хэмжээ багассан учраас нийлүүлэлтийн гаралтай шок дуусахгүй байна. Жоохон ачилт багасахад л хүндрэл учирч байна. Энэ бол зөвхөн манай улсад тохиолдож байгаа зүйл биш. Бидний хувьд огт тасалчихгүй, залгуулаад явж байгаа.
92 төрлийн шатахууныг Ангарскийн үйлдвэр үйлдвэрлэдэг. Тэгээд энэ бүтээгдэхүүнээ дотооддоо хэрэглэдэг болсон. Ингэснээр 55 орчим мянган тонныг өгч байгаа. 10-р сарын байдлаар БНХАУ-аас авах хэмжээгээ нэмэгдүүлээд78 мянган тонн шатахуун авахаар гэрээ хийгдсэн. Энэ сард байдал харьцангуй тайван байх хүлээлттэй байгаа. Улсын хэмжээнд савны хүчин чадал маш муу. 30-аад жилийн хугацаанд энэ чиглэлээр ямар ч бодлого хэрэгжүүлээгүй. 150 мянган тонноор савны хүчин чадлаа нэмэгдүүлнэ. Ингэснээр энгийн хэрэглээний 45 хоногийн нөөцөө хадалж чаддаг болно.
Хямраад ирэхээр худалдан авалт 2-3 дахин ихэсдэг. 100 гаруй мянган тонн байгаад ч хүрдэггүй. Энгийн үед өдөртөө Улаанбаатар хотод мянган тонн орчим болдог. Одоо бол 1700-1800 тонн хэрэглээд ч шок нь арилахгүй. Энэ удаагийн шок ойрын хэдэн өдрөөс арилна. Энэ байдал дараагийн сард ямар байхыг бид тааж мэдэхгүй.
Шууд дамжуулалт:
