

Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас тодрууллаа.
Тэрээр, 12-р сард хэлэлцээр хийгээд 75 хувь болсон. Нэмэгдэл цалин эмч нар авдаг. 2026 оны 1-р сараас үүнийг нь 30 хувь нэмсэн. 11-р сарын 1нд тодотголоор 50 хувь болгох гэж байгаа. Тэгээд ирэх жил 10 хувь нэмнэ. Орон нутгийн эмч, сувилагчийн цалинг сайн нэмнэ. Мэдээж хэдэн жил ажилласнаас нь шалтгаална. Бүх эмч нар адилхан цалин авдаггүй.
Эмнэлэгүүдийн түр захирлуудыг томилох асуудал үргэлжилж байгаа. Мөн 2013 онд баталсан стандартыг болиулж байгаа. Эмнэлэг бол нэг ёсны ААН. Гүйцэтгэлийн санхүүжилт авдаг. Үйлчилгээ үзүүлж байгаа эмч, сувилагч нар нийт ажилтнуудын 60 хувийг, харин захиргаа болон туслах ажилтнууд 40 хувийг эзлэх ёстой гэсэн ДЭМБ-ын стандарт байдаг. Гэтэл манайд энэ пирамид эргэчихсэн. Тиймээс нэг эмнэлгийг онцлохгүйгээр, нэгдсэн том ажлын хэсэг гарч сууриар нь цэгцэлнэ.
Шууд дамжуулалт:
