Боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж чухал үүрэгтэй. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн 15 сумын 35 сургууль, цэцэрлэгийн багш, хүүхдийн суралцах, ажиллах орчныг сайжруулах зорилгоор 2026 оны улсын төсөвт 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгуулан батлуулсан.
Үүний дагуу дараах тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн удирдлага, төлөөлөлд хүлээлгэн өглөө.
-13 сумын ЕБС болон Политехникийн коллежид 180 сая төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг 86 инчийн MAXHUB ухаалаг дэлгэц;
- 12 сумын ЕБС-ийн дотуур байранд 500 сая төгрөгийн үнэ бүхий дан болон давхар ор, хувцасны шүүгээ, ширээ, сандлын багц;
- 35 сургууль, цэцэрлэгт 320 сая төгрөгийн үнэ бүхий дуу, хөгжмийн тоног төхөөрөмжийн багц хүлээлгэн өгчээ.