

Өнөөдөр АН-ын улс төрийн зөвлөл хуралдаж, гарсан шийдвэрээ танилцууллаа.
АН-ын дарга О.Цогтгэрэл: АН-ын улс төрийн зөвлөл дээр хоёр зүйлийг хэлэлцсэн. МАН-ын олонхын Засгийн газарт хариуцлага тооцох асуудал, төсөв санхүүгийн асуудлын талаар мэдээлэл солилцож ярилцсан. МАН-ын дотоод зодоон төрийн зовлон, түмний зүдгүүр болсон. Ийм өдрүүд үргэлжилж байна. Дотоод зодооноо АН-д нялзаах, асуудал АН-аас болж болохгүй бүтэхгүй байгаа мэт мэдээлэх хүсэл асар их байна.
Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир гэх шаардлагыг манай улс төрийн зөвлөлөөс тавьж байгаа. Харин Ерөнхий сайдын зүгээс сайд нарыг огцруулах, Д.Батлут сайдтай холбоотой асуудлыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж ойлгосон.
Улсын төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна. АН-аас иргэдийн орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр байнга байр сууриа илэрхийлж ирсэн. Үрэлгэн төсвөө хас гэх байр суурийг бид илэрхийлсэн.
Шууд дамжуулалт:
