

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс тодрууллаа.
Тэрээр, 44 гишүүн гарын үсэг зурсан. Өнөөдөр УИХ-ын даргатай уулзаад ирэх долоо хоногийн 3 дахь өдөр өргөн барихаар болсон. 2016 оноос хойш манай улсад өрнөж байгаа үйл явдал юу вэ гэхээр төрийн өмчит компаниудаар далимдуулж улс төрийн томилгоо хийдэг. Улс төрийн томилгоо хийсэн хүнээрээ далимдуулж зардлуудыг нь хувьдаа болон намдаа ашигладаг.
2016 оноос хойш 133.1 их наяд төгрөг зөвхөн худалдан авалт дээр хийгдсэн. Урсгал зардал болон үйл ажиллагаатай холбоотой 250 орчим их наяд төгрөг зарцуулсан. Зөвхөн Эрдэнэс тавантолгой компани төсвөөс гадуур 8.4 их наяд төгрөгөөр хөтөлбөр санхүүжүүлсэн. Эрдэнэт үйлдвэр 2 жил дараалан эхлээд 100 тэрбум, дараа нь 140 тэрбумаар жорлон санхүүжүүлсэн байна.
Шууд дамжуулалт:
