
Өнөөдрийн төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүний сайд нарын төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн урсгал зардлыг танах тухай дараах саналыг хэлэлцсэн боловч бүгд дэмжигдсэнгүй.
Эдгээр саналууд нь сайд нарын урсгал зардлыг нийт 397 тэрбумаар танах байв.
-Бичиг хэргийн зардлыг 768.7 сая төгрөгөөр хасах
-Гадаад томилолтын зардлыг 1.5 тэрбумаар хасах
-Дотоод томилолтын зардлыг 2.4 тэрбумаар хасах
-Зочид төлөөлөгчдийг хүлээж авах зардлыг 812.7 сая төгрөгөөр хасах
-Тээврийн хэрэгслийн татвар, оношилгооны зардал 171.7 сая төгрөгөөр хасах
-Төрийн өмчит байгууллагуудад олгох татаасыг 391 тэрбумаар хасах
-Хувийн хэвшлийн байгууллагуудад олгох татаасыг 134.6 сая төгрөгөөр хасах
Мөн 17 яамны зардлыг нийт 11.7 тэрбумаар бууруулах санал гаргасан юм. Эдгээр саналыг хуралдаанд оролцсон 19 гишүүний 2-3 нь л дэмжиж байв.
-Эдийн засаг хөгжлийн яамны нэгдсэн төслөө хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 554.3 сая төгрөгөөр хасах
-Шадар сайдын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 337.2 сая төгрөгөөр хасах
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 382.9 сая төгрөгөөр хасах
-Боловсролын яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 571.2 сая төгрөгөөр хасах
-Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 361.7 сая төгрөгөөр хасах
-Зам тээврийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 589.9 сая төгрөгөөр хасах
-Сангийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 658.9 сая төгрөгөөр хасах
-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 278.9 сая төгрөгөөр хасах
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 1 тэрбум 70 сая төгрөгөөр хасах
-Хууль зүй, дотоод хэргийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 365.6 сая төгрөгөөр хасах
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 502.9 сая төгрөгөөр хасах
-Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 296.2 сая төгрөгөөр хасах
-Эрүүл мэндийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 493.7 сая төгрөгөөр хасах
-Эрчим хүчний яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардлыг 1.1 тэрбумаар хасах
-Нийслэлийн нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн 797 сая төгрөгөөр хасах
-Цагдаагийн ерөнхий газрын сэргээн засах 810-р тусгай салбарын 2.4 тэрбумын урсгал зардлыг хасах
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын түр хурах, нөхөн сэргээх сувиллын 924.6 сая төгрөгийн урсгал зардлын хасах
