
Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаахан Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
Хур тунадас: Аравдугаар сарын 05-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 06-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 08-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
05-наас дулаарч шөнөдөө 0...+5 градус дулаан, Яармаг-Сонгиноны орчмоор -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 08-нд хурд тунадас орно
