
Өмнө жилийн мөн үетэй харьцуулахад үхрийн мах килограмм нь 10 мянган төгрөгөөр, хонины мах есөн мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
|
Махны төрөл |
2025 оны 9 сарын дундаж үнэ |
2026 оны 9 сарын дундаж үнэ |
Нэмэгдсэн дүн |
|
Үхрийн цул мах |
24 485 төгрөг |
34 737 төгрөг |
10 252 |
|
Үхрийн ястай мах |
20 737 төгрөг |
31 106 төгрөг |
10 369 |
|
Хонины цул мах |
17 414 төгрөг |
26 477 төгрөг |
9063 |
|
Хонины ястай мах |
16 691 төгрөг |
25 923 төгрөг |
9232 |
Хүн амынхаа тооноос 16 дахин олон малтай Монгол улсад мах “магнаг” болж байгаа нь харамсалтай.
Өнгөрсөн хавар нөөцийн мах хангалтгүй бэлтгэж, махны үнэ 40 мянгад хүрсэн болон бусад асуудлаар Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж байв. Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд 5000 тонн нөөцийн мах бэлдсэн нь өмнөх жилүүдээс бага хэмжээ байсан юм.
Хотын дарга ажлаа өгсөн ч махны үнэ буусангүй. Энэ жил 15–20 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөж байна. Хотын Дарга Б.Пүрэвдагва өмнөх алдааг давталгүй, хаврын тарчиг цагт нийслэлчүүдээ махаар таслах эсэхийг харах л үлдлээ.
