

Одоогийн УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл ажлаа өгөх хүсэлтээ гаргаад байгаа юм. Ингэснээр өнөөдөр Ардчилсан намын бүлгийн хурлаар дараагийн дарга хэн болохыг шийднэ.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ дахь АН-ын даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин, Р.Сэддорж нар дэвших аж.
Үргэлжлүүлэн нэр дэшигчдийн намрыг танилцуулбал,

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
-1993 онд Завхан аймгийн Нөмрөг сумийн 10-н жилийн дунд сургууль
-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль, Эдийн засагч, нягтлан бодогч
-2007 онд Итали Улсын Триесте хотын Олон Улсын Бизнесийн Их Сургууль, Олон Улсын Бизнесийн удирдлага
-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч
-2018 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр
-2016 оноос Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд Докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
-1997-1999 онд Худалдаа хөгжлийн банкинд Эдийн засагч
-2000-2002 онд Эрэл ХХК-д Ахлах нягтлан бодогч
-2003-2018 онд Апу ХК-д Санхүү хариуцсан захирал
-2016-2024 онд Миг даатгал ХХК-д Ерөнхий захирал
-2016-2024 онд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
-1979 онд Төв аймгийн Зуун мод сумын II-р арван жил
-1994 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль - Эрх зүйч /бакалавр/
-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль – Хууль Зүйн ухааны боловсролын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
-1994-2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш
-2004-2008 онд Нээлттэй академи Төрийн бус байгууллагын тэргүүн
-2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
-2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
-2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд
-2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
-1997 онд Өмнөговь аймгийн 1 дүгээр сургууль
-2002 онд "Хан-Уул" дээд сургууль, бизнесийн эдийн засагч, хэрэглээний математикч
-2008 онд Удирдлагын академи, Нийгмийн ухааны магистр
-2009 ШУТИС, Уул уурхайн сургуулийн докторант
-2012 онд АНУ-ын Санфранциско хотын CISL сургууль, Канзас мужийн Канзасын Их сургууль
-2013 онд Австрали улсын Queensland-ийн их сургууль мэргэжил дээшлүүлсэн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
-2002-2006 онд "Ажнай" корпорацийн төслийн менежер, маркетингийн албаны дарга
-2004-2007 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах
-2006-2008 онд МҮБХ-ны аймаг цэргийн цолтой бөхчүүдийн зөвлөлийн ахлагч
-2009-2010 онд "Таван толгой" ХК-ийн санхүү хангамж хариуцсан дэд захирал
-2012-2024 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
-2013 онд Өмнөговь аймгийн Засаг даргын уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч дарга
-2013-2020 онд "Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал
-2020-2024 онд Өмнөговь аймгийн Засаг дарга
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2024-2026 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Сэддорж, Б.Түвшин нарын хэн нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга болбол хүчтэй сөрөг хүчин байж чадах вэ?
